Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өсжээ. Түүнчлэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 47.8 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн татварын нийт орлого оны эхний дөрвөн сард 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд:
- Орлогын албан татварын орлого 1.5 их наяд төгрөг,
- НӨАТ 480.4 тэрбум төгрөг,
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 411.3 тэрбум төгрөг,
- Нийгмийн даатгалын орлого 173.2 тэрбум төгрөг,
- Онцгой албан татвар 142.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ