Татварын ерөнхий газраас иргэдийн хамгийн түгээмэл асуудаг асуултынх нь нэг "И-баримтын сугалаанд хожсон мөнгө хэзээ орох вэ?" хэмээх асуулт байдаг гэнэ.
Үүнд хариулт өгөхөд "Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот тушаалаар батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 4.10. Хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугаалны урамшуулалаас татгалзсанд тооцно:.... 7.1. Сугалаанд оролцогч нь сугаалны тохирлоор хожсон урамшуулалаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан дараах харъяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:.... 7.1.1. Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ ….. ( …….) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ:….. 7.1.2. Сугалааны тохирлын урамшуулалын хэмжээ 1500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө:….. 7.1.3. Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:….. 7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор олгоно" хэмээн заасан байдаг аж.