Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Уул уурхайн салбараас нийт 1.8 их наяд төгрөгийг АМНАТ-ийн орлогоос, 1.7 их наяд төгрөгийг ААНОАТ-ын орлогоос төсөвт төвлөрүүлжээ. НӨАТ-ын орлого 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өсөв.
Одоогийн байдлаар нийт 25 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар нэмэгджээ. Харин 2023 онд 70 сая тонн нүүрс экспортолсны 15 сая тонныг буюу нийт нүүрсний экспортын 21 хувийг биржээр арилжаалсан байна. Нүүрсний ангиллаар авч үзвэл 54 сая тонныг коксжих чанартай нүүрс, 16 сая тонныг эрчим хүчний нүүрс эзэлж байна. Биржээр зөвхөн нүүрс биш, төмөр, жоншны бүтээгдэхүүнийг арилжиж байсан бол энэ онд зэсийн баяжмал арилжаалж эхэлсэн.