Тоо толгой нь жилээс жилд нэмэгдэж буй малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай тулгараад байгааг албаны хүмүүс хэлдэг. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд ХХААХҮЯ-ныхан Франц улсаас суффолк, беричон душер, романов, меринос үүлдрийн 657 хонь авчирлаа.
Суффолк, бэришон үйлдрийн хонь нь мах сайтай, хурдан үрждэг бол романов үүлдрийнх нэг төллөлтөөрөө цөөндөө хоёр хурга гаргадаг ажээ. Ингэснээр хонины аж ахуй эрхлэгчид малаас авах ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдэж буй юм.