Англид хүний санаанд оромгүй явдал болжээ. Саяхан 80 нас хүрсэн Мэй Кинг найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглээд шөнийн 2:30 цагийн үед гэртээ эргэж ирсэн байна. Тэрбээр гэрийнхээ гадаа найзуудтайгаа салах ёс хийж, тамхилж зогсохдоо хэт чанга ярьсан нь хөрш залуу Майкл Райнегийн уурыг хүргэсэн гэнэ. Улмаар Райне эмгэнийг хөхөртөл нь зодсон ч шүүхээс залууг хорихоос татгалзсан гэнэ. Түүнийг ердөө л Кингийн гэр бүлийнхэнээс хол байхыг шүүх шаардсан байна.
Таван хүүхдийн ээж Кинг шүүхээс ийм шийдвэр гарсанд итгэж чадахгүй байгаа аж. Тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн хөрш нь түүний ач охин Меланниг мөн цохихыг санаархсан ч найз залуу нь бол Жо нь түүнийг саатуулсан байна. Хатагтай Кинг Өмнөд Тинесайдын Хеббурн гудамжинд 57 жил амьдарч буй нэгэн. Харин түүнийг зодсон хөрш нь 29 настай юм. Ач хүү шигээ хүнд зодуулсандаа тун гомдолтой байсан гэнэ.
Энэ хэрэг өнгөрсөн жил болсон бөгөөд өдгөө Мэй Кинг 81 настай. Шүүхээс уг залууд шоронд хорих ял оноогоогүйг Кинг "Тун азтай хэрэг" гэж тайлбарлажээ. Шүүхээс анх хэрэгтэн залууд хоёр ял тулгаж байсан ч эцэст нь ганц хэргээр л яллажээ. Балмад залууд хоёр жилийн тэнсэн өгч, 12 сарын хугацаанд өөр гудамжинд амьдрахыг шүүхээс шаарджээ.