Калифорниа мужид амьдардаг 22 настай Амбер Форилл хэмээх бүсгүй хоёрхон жилийн өмнө 181 кг жинтэй байжээ. Тэрбээр жилийн өмнө судасны хатуурлын эсрэг мэс засалд орж, улмаар хоолны дэглэм барьснаар 30 орчим кг хассан бөгөөд улмаар амьдралаа өөрчлөх зорилго тавьж, жил гаруйн хугацаанд 75 кг хасаж, 72 кг жинтэй болохоор шийджээ. Жил гаруйн хугацаанд уйгагүй бэлтгэл хийж, хоолны дэглэм барьснаар Форилл хүссэн зорилгодоо хүрч, 110 кг хассан билээ.
Гэхдээ Фориллд шинэ асуудал гарч ирсэн нь хэт их жин хаясны улмаас арьс нь унжих болсон байна. Тэрбээр Сан Жакинто коллежид сурдаг бөгөөд арьсаа татуулах хагалгаанд орохын тулд "Pizza Hut"-д ажилд орж, мөнгөө цуглуулж эхэлжээ.
Фориллд арьс татах хагалгаанд орохын тулд 30 мянган ам.доллар шаардлагатай. Тэгвэл америк бүсгүй "GoFundMe" цахим хуудсаар дамжуулан хандивын данс нээж, өөрт нь туслахыг хүссэн байна.