Английн Манчестер хотоос Ибиза арал руу нисч байсан "Ryanair" компанийн онгоцонд нэгэн залуу хосууд олны нүдэн дээр учир ургуулсан нь олныг шуугиулсан билээ. Тэгвэл Английн хэвлэлээр хэрэг тарьсан хосууд хэн болохыг тодруулсан байна. Одоогоор эмэгтэйгийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй ч харин эрэгтэй нь болох 31 настай Шаун Эдмондсон тогооч мэргэжилтэй, Ибиза руу ажил хийхээр явж байсан аж. Харин "The Sun" сонины мэдээлснээр тэр хоёр яг үнэндээ хосууд биш бөгөөд онгоцонд таарахаасаа өмнө бие биенээ таньдаггүй байсан, тэр ч бүү хэл Ш.Эдмондсон нь сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр төлөвлөсөн, түүний ирээдүйн эхнэр нь зургаан сартай жирэмсэн байсныг олж тогтоожээ. Эхнэр нь түүнийг гэртээ хүлээж байсан гэнэ.
Ш.Эдмондсон болон түүний сүйт бүсгүй Женна Росс
Болсон үйл явдлын тухайд Ш.Эдмондсон бусад зорчигдоос бэлгэвч байгаа эсэхийг асууж байсан бол эмэгтэй нь урд сууж байсан хоёр зорчигчийг түр холдохыг шаардаж байсан гэнэ. 20 орчим минут үргэлжилсэн энэ үйл явдлын дараа зарим зорчигч гомдол гаргасан ч онгоцны багийнхан хориглох ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ.