Их Британийн Донкастер хотод нэг зараа волейболын бөмбөг шиг болтлоо хөөжээ. Тус улсын амьтан хамгаалах нийгэмлэгт түүнийг хүргэж, шинжилгээ хийлгэсний үр дүнд амийг нь аварсан байна.
Зарааны арьсанд хортой шавьж үүрлэсний улмаас хий хуримтлагдаж, улмаар бөмбөг шиг болтлоо хөөснийг мэргэжилтнүүд тогтоожээ. Түүнд өвчин намдаагч уулгаж, арьсан доорх хийг аажмаар гаргасны дараа антибиотик эмчилгээ хийж байгаа гэнэ.