Тайландын Канчана Каеткаев хилэнцэт хорхойноос айдаггүй гэдгээрээ алдартай. Тэрбээр Паттайя хотын музейд хилэнцэт хорхойг амандаа гурван минут, 28 секундын турш байлгаж, дээд амжилт тогтоожээ. Риплигийн итгэх үү, үл итгэх үү хэмээх алдартай музейн элчээр ажилладаг тайланд бүсгүйг "Хилэнцэт хорхойн хатан хаан" гэж нэрлэдэг шалтгааныг тэр олны өмнө үзүүлсэн нь энэ юм.
Канчана Каеткаев гиннесийн дээд амжилт номд хоёр удаа бичигдсэн цор ганц тай бүсгүй. Өмнө нь 12 метр квадрат бүхий шилэн хоргонд 5000 хилэнцэт хорхойтой 33 хоног амьдарч байв.
Канчана хилэнцэт хорхой тэжээдэг гэдгээрээ алдартай. Энэ төрлийн 2000 гаруй амьтан байдаг бөгөөд үүнээс 40 гаруй нь хүнийг алж чадахуйц хортой байдаг гэнэ. Жижиг шавьж, хулган барьж иддэг ч ус болон хоол идэхгүйгээр бүтэн жил амьд байж чаддаг аж.
Хилэнцэт хорхой 12 нүдтэй ч харах чадвар нь тун муу гэнэ. Тиймээс олзоо үнэрээр нь ялгадаг бөгөөд хатуу эд зүйлс идэж чаддаггүй тул хороороо хоолоо хордуулж, зөөллөж иддэг юм.