Францын Парис хотод кикбоксын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тус тэмцээнд бельги гаралтай армени боксчин Харут Григориан, Нидерландын тулаанч Муртел Гроенхарт нар тулалдсан юм. Хоёрдугаар үе дөнгөж эхлээд Гроенхарт өрсөлдөгчийнхөө толгой руу өвдөглөж, хүнд цохилт хийсэн бөгөөд шүүгч тоглолтыг зогсоогоогүй байхад армени тулаанч булан руу очихоор эргэсэн байна. Энэ боломжийг өрсөлдөгч нь ашиглаж, Григорианыг хүнд цохилтод оруулжээ. Энэ гэнэтийн явдалд бухимдсан Харут Григорианы хөгжөөн дэмжигчид рингэн дээр гарч, ялалтын баяраа тэмдэглэж байсан Гроенхарт руу дайрсан бол нөгөөх нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй өөрийгөө хамгаалжээ.
Тулааны бичлэгийг үзэх
Энэ тулаанд Муртел Гроенхарт ялагчаар тодорсон байна. Учир нь шүүгч ямар нэг шийдвэр гаргаагүй байхад Харут Григориан дур мэдэн шийдвэр гаргаж, өрсөлдөгчдөө боломж олгосон гэж үзэж байгаа аж.