Португалын шигшээ болон Испанийн Реал Мадрид клубийн довтлогч Криштиану Роналдуг тээгч эх ашиглаж, ихэр хүүхдүүдтэй болсон гэж Португалын хэвлэлээр бичих болжээ. Тэрбээр том хүү бага Роналдуг мөн тээгч эх ашиглаж төрүүлсэн бөгөөд тээгч эхийн тухай мэдээллийг ихэд нууцалдаг юм. Тэгвэл энэ удаа Матео болон Ева хэмээх хүү, охин ихэртэй болсон гэнэ. Энэ талаарх мэдээллийг Английн хэвлэлээр өнгөрсөн гуравдугаар сард анх цацаж байв.
Түүний том хүү бага Роналду мөн тээгч эх ашиглаж хорвоод мэндэлсэн юм. Тээгч эхийг мексик хүн байсан, мөн Флоридагийн нэгэн нууц эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй юм.
Энэ жил 32 настай хөлбөмбөгчин эр 23 настай модель Жоржина Родрегистэй үерхдэг. Тэдний болзоо өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд зарим эх сурвалжид Родригесийг бие давхар болсон хэмээн таамаглаж байгаа юм.