Өчигдөр Манчестер хотын гудамжаар олон зуун нүцгэн дугуйтай хүмүүсийн цуваа өнгөрчээ. Тэд бол Олон улсын нүцгэн дугуй унах 11 дэх удаагийн өдрийг тэмдэглэж, хэдэн зуугаараа цуварсан хүмүүс юм. Цуваа Сайнтс Паркаас эхэлж Оксфордын гудамж хүртэл үргэлжилсэн байна.
Энэ өдөр ийм арга хэмжээ зөвхөн Манчестерт бус дэлхийн олон улсад тухайлбал, 70 гаруй оронд зохиогдсон байна. Дугуй унах нь байгаль орчинд нөлөө багатай тул дэлхийн олон улсад энэ өдрийг тэмдэглэдэг ажээ. Түүнчлэн зарим хүмүүс Манчестер хотод бөмбөг дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалын хүндэтгэн хар ба шар өнгөөр биеэ будаж, зөгий болон ажилчин зөгийн бэлгэ тэмдгээр биеэ чимжээ. Манчестерийн дэлбэрэлтэд өртсөн Бекка Уаррен найз нөхдийнхөө хамтаар энэ арга хэмжээнд оролцсон юм. Жил бүр ийм арга хэмжээ зохиогддог ч энэ удаагийнх Манчестер хотод болсон дэлбэрэлт, алан хядах ажиллагаатай холбогдуулж, зарим нь зорьж ирсэн байна.