Их Британийн сэтгүүлч, автомашины танилцуулга бүхий нэвтрүүлгээрээ алдартай Ричард Хэммонд нэвтрүүлгийнхээ зураг авалтын үеэр осолдож, хоёр фунтын үнэтэй автомашинаа шатаасан байна. Аймшигт ослоос нэртэй сэтгүүлч амьд үлдсэн бөгөөд өвдгөндөө маш хүнд гэмтэл авсан байна. Тэрбээр 2006 онд бас автомашины осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авч байв.
Хэммонд эргэлтэн дээр жолоодлого алдаж, улмаар замын хажуу руу осолдсон бөгөөд удалгүй машинаас гал гарч, юу ч үлдэлгүй шатсан байна. Нүдээр үзсэн гэрч нар ослын дараа Хэммондсыг амиа алдсан байх хэмээн сандралдсан ч азаар амьд үлджээ. Уг автомашиныг Хорватад угсарсан, "Rimac Concept One" хэмээх загвар бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.