14 настай Ким Эдвардс түүний найз залуу Лукас Мархам нарын хийсэн хэрэг цагдаагийнхан төдийгүй британичуудыг цочролд оруулжээ. Британийн түүхэн дэх хамгийн залуу хүний амь хөнөөсөн хосын хохирогч нь Ким Эдвардсын төрсөн эх 49 настай Элизабет Эдвардс, түүний төрсөн дүү 13 настай Кати Эдвардс нар байв. Залуу хос Эдвардсын эх, дүү хоёрыг хутгалж хөнөөгөөд хамтдаа усанд орж цусаа цэвэрлэсэн төдийгүй дараа нь "Twilight" киноны дөрвөн ангийг хамтдаа үзэж, бүр секс хийсэн болохыг холбогдох албаныхан тогтоожээ.
Нүдний шилтэй нь алуурчин Ким, хохирогчдын хамт
Цагдаагийнхан хохирогчдын цогцосыг хоёр хоногийн дараа унтлагын өрөөнөөс илрүүлсэн юм. Энэ хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон ч хууль хяналтын байгууллагынхан хэргийг нэг мөр шийдэгдэх хүртэл гэмт этгээдийн нэрийг нууцалсан байна. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд хамгийн багадаа 20 жилийн ял төлөвлөсөн байна. Хэрэгтнүүд хохирогчдыг унтаж байх үеэр нь хутгаар хөнөөсөн бөгөөд Элизабет найман удаа хутгалуулсан, үүний тав нь гаранд нь зоосон байна. Тиймээс цагдаагийнхан түүнийг эсэргүүцэл үзүүлж байсан гэж таамагласан аж.