Их Британийн "Ryanair" нисэх онгоц Манчестер хотоос Ибиза арал руу зорчигчид тээвэрлэдэг. Тэгвэл саяхан энэ онгоцны нислэгийн үеэр хүний санаанд оромгүй зүйл болж, олны нүдийг орой дээр нь гаргасан явдал гарчээ. Зорчигчдийн инээдийг хүргэж, бухимдлыг нь хүргэсэн зүйл нь согтуу хосууд олны нүдэн дээр секс хийсэн байна.
Хоёр цаг гарангийн нислэгийн үеэр ийм явдал болсонд бусад зорчигчид ихэд гайхсан юм. Тэдний нэг болох Престоны оршин суугч, 21 настай Киеран Уильямс "Би тэдний ярилцахыг сонссон ч энэ зүгээр л наргиа байх гэж бодсон юм. Залуу нь бусдаас вазелин (бэлгэвч гэсэн утгатай) асууж байсныг санаж байна. Бид бүгд инээлдэж байсан, гэвч 10 минутын дараа тэд үнэхээр хийсэн шүү. Тэр хоёр хоёул согтуу байсан. Би өмнө нь хэзээ ч ийм юм харж байгаагүй" гэж ярьжээ.
Хосуудын энэ үйлдлийн талаар онгоцны багийнхан мэдэж байсан ч тэднийг болиулах ямар нэг үйлдэл хийгээгүй байна. Болсон үйл явдлын талаар "Ryanair" компанийн хэвлэлийн төлөөлөгч "Бид юу болсныг шалгаж байгаа. Цаашид ийм зүйл нислэгийн үеэр тохиолдохгүй, үүний төлөө дүрэм гаргаж, хүмүүсийг мөрдүүлэх нь чухал" гэсэн байна.