АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтоны сонгуулийн штабыг удирдаж буй Жон Подесто ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэрбээр "Хиллари Клинтон одоогоор юу ч хүлээн зөвшөөрөөгүй, бас ямар нэг албан мэдэгдэл хийх бодолгүй байна" гэж ярьжээ. Түүнчлэн олон нийтэд хандаж үг хэлэхгүй гэж төлөөлөгчид нь мэдэгджээ.
Одоогоор албан бус дүнгээр Д.Трамп ерөнхийлөгч болох нь тодорхой болсон. Тэрбээр үүнийг олон нийтэд зарлах хэрэгтэй гэж Клинтоныг хатгасны хариуд Жон Подесто ийм мэдэгдэл хийсэн байна.
Одоогийн байдлаар Трамп 257 мандат аваад буй бол Хиллари 215 мандаттай болжээ.