AHУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн анхны санал хураалтын дүн сая гарч Хиллари Клинтон ялсан байна. Тус улсын хамгийн хойд хэсэгт орших 12 хүнтэй Dixville Notch тосгонд санал өгөх насанд хүрсэн найман хүнээс дөрөв нь Хиллари Клинтонд, хоёр хүн Доналд Трампад саналаа өгчээ. Харин нэг хүн Гэри Жонсонг илүүд үзсэн бол бас нэг нь өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Митт Ромнид санал өгсөн байна.
Сонирхуулахад наймхан хүн санал өгөх байранд үүнээс тав дахин их сэтгүүлчид цугларчээ.
Дашрамд, дөрвөн жилийн өмнө Обама ба Ромнигийн өрсөлдсөөнд хамгийн багадаа 10 хүнтэй тосгон санал өгч, содон амжилт болж байв.
Энэ удаагийн сонгуулийн бас нэг жижиг тосгон болох Миллфелдэд Трамп том ялалт байгуулав. Энэ тосгонд түүний нэрийг 16 хүн дэмжиж зурсан бол Клинтонд дөрвөн хүн л итгэл хүлээлгэжээ. Харин нэг сонгогч Берни Сандерсийн нэрийг бичсэн байна.