У.Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин амилуулах нь. Тодорхой хэлбэл, тавдугаар сарын 11-нээс жүжиг олны хүртэл болох бөгөөд тасалбар худалдаанд хэдийн гарчээ. Верона хотод үйл явдал өрнөнө. Энэ бол энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Юунаас болж муудалцсаныг хэн ч мэдэхгүй. Яагаад эвлэрч болдоггүйг бурхан ч эс мэднэ. Үзэн ядаж өширхөж хорссон хоёр удмын үйлийн үртэй үрс нь Ромео, Жульетта.
Тодорхой зүйл нэг л байна
Тооцоо бодох, өс санах нь
Уламжлал, заншил болтлоо
Удамшиж, өвлөгдөж иржээ...
Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа У.Шекспир 31 насандаа бичжээ. Тэрээр "Ромео Жулетта хоёр" жүжгээрээ цусан өшөө хонзон авах, феодалын уламжлалт ёсны золиос болсон үнэнч хайр дурлалт хосуудын хувь заяаг яруугаар үзүүлсэн. Мөн хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон санаа, зусардан бялдуучлахын ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг илэрхийлсэн гэдэг.
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар /ТС, УГЗ/
Ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/
Ерөнхий зураач Д.Ариундэлгэр /СТА/
Орчуулагч Х.Мэргэн /СГЗ/
Хөгжмийн зохиолч Б.Чинбат /УГЗ/
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/
Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг /СТА/
Туслах найруулагч С.Ариунжаргал /СТА/
Дүрүүдэд :
Ромео Б.Шинэбаяр /СТА/
Жульетта Т.Анхзул
Меркуцио Г.Ганбат
Тибальт Т.Сэргэлэн /СТА/
Бенволио Б.Золжаргал /СТА/
Өрлөг эх Ж.Оюундарь /УГЖ/
Лоренцо С.Болд-Эрдэнэ /УГЖ/
Капулетти Н.Ялалт /СТА/
Хатагтай Капулетти Г.Отгонцэцэг /СТА/
Монтекки Г.Амгаланбаатар /УГЖ/
Хатагтай Монтекки О.Долгор /СТА/
Парис Д.Мөнх-Од /СТА/
Розалина Т.Хулан /СТА/
Хотын захирагч П.Цэрэндагва /ХБ, АЖ/
Эмийн санч Б.Жаргалсайхан /АЖ/
Пьетро Ц.Рагчаа
Жованни Ц.Жаргалсайхан
Бальтазар И.Дашнамжил
Самсон Ц.Төгсбилэгт /СТА/
Тибальтын дагуул О.Майдарравжаа
Олны хэсэгт СУИС-ийн оюутнууд