Моквагийн ойролцоо Оросын далавчит пуужин, нисгэгчгүй онгоцыг шинэчилэх ажилд оролцсон “Марс” зохион бүтээх товчооны орлогч захирал Михаил Шацкий бусдад буудуулан нас барсан тухай “Царьград” суваг Украины зарим хэвлэлийг дурдан өчигдөр мэдээлэв.
Энэ аллагыг Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (ГУР) зохион байгуулсан гэж Hromadske (Украины цахим суваг)хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан анх мэдээлсэн байна.
"Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэхэд ямар нэг байдлаар оролцож, улмаар Украины эсрэг Оросын түрэмгийллийг дэмжиж байгаа хүн бүр Украины Батлан хамгаалах хүчний хууль ёсны бай юм" гэж эх сурвалж хэлсэн байна.
Шацкий арванхоёрдугаар сарын 10-нд алагджээ.
Москвагийн ойролцоо Кузьминскийн ойн бүсэд үл таних этгээд "дунд эргэм насны эрэгтэй"-г буудаж алаад зугтсан талаар Оросын REN TV мэдээлсэн.
Харин Оросын цагдаа нар болсон явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Аллага зохион бүтээгч Шацкийн гэрээс арван минутын алхамын зайд гарсан байна.
“Марс” зохион бүтээх товчоо нь ОХУ-ын “Росатом” төрийн корпорацад харьяалагдлаг бөгөөд нисэх онгоц болон сансрын хөлөгт зориулсан автомат удирдлага, навигацийн системийг зохион бүтээдэг юм.
Тус товчооны тэр дундаа Шацкийн боловсруулсан Х-55, Х-69, Х-101 болон бусад пуужингийн удирдлагын системийг Украины дайнд идэвхтэй ашиглаж байгаа аж.