Италийн мэс заслын эмч нар ажиллаж буй зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа хийжээ. Энэ тухай Падуа хотын их сургуулийн эмнэлгийн захиргаанаас мэдээлэв.
"Донороос зүрхийг авч өвчтөнд шилжүүлэн суулгах халгааны үр дүнг сайжруулж, хяналттай зүрхийг зогсохоос зайлсхийхэд эл хагалгаа хувьсгал хийлээ. Энэ нь зүрхийг салган авах, шилжүүлэн суулгах үед гардаг ишеми болон цусны эргэлтийн гэмтлийг арилгахаас гадна мэс заслын дараах зүрхний үйл ажиллагааг нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэсгэх юм” гэж тайланд дурджээ.
Ахлах мэс засалч Жино Героса тайлбарласнаар "Зүрхийг хөдөлгөөнгүй байхад нь авч, суулгадаг ердийн шилжүүлэн суулгах мэс заслаас ялгаатай нь энэ тохиолдолд хагалгааны бүх үйл явц зүрхийг цохилж байхад үргэлжилсэн”.
Хагалгааг хоёр долоо хоногийн өмнө 65 настай эрэгтэйд бөгөөд өвчтний бие одоо сайн, эмнэлгээс гарахаар бэлтгэж байна.