Азийн залуучуудын спортын IV наадмыг Узбекистаны Ташкент хотод ирэх жилийн есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг базааж байв. Гэвч тамирчдын байрлах тосгон, тэмцээн явуулах гол байгууламжууд нь цаг хугацаандаа ашиглалтад орох боломжгүйд хүрсэн юм. Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх хорооныхон цахимаар хуралдаж уг наадмыг Бахрейн улсад зохиохоор шийдвэрлэв.
Тус улсад наадмыг хүлээн авах санхүү, зохион байгуулалтын ажил бэлэн гэж Бахрейны Засгийн газраас нь мэдэгджээ. Узбекистаны Үндэсний олимпын хороо нь наадмыг хойшлуулах хүсэлт гаргасан ч Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх хороо цаг хугацааг нь өөрчлөхгүй хэмээсэн байна. Учир нь залуучуудын олимпын наадам Сенегал улсын Дакар хотод 2026 онд болох хуваарьтай а