Монголын сонгодог дартсын холбоо өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Target classic open-10” тэмцээний дараа тамирчдын чансаа шинэчлэгдсэнийг танилцуулав. Эрэгтэйчүүдээс Сингапурын тамирчин Пол Лим 454 оноогоор жагсаалтыг хошуучилж, “Шинэ Од” клубийнхээс ОХУМ М.Алтантүлхүүр 357 оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдээс “Зэв” клубийн тоглогч, ОУХМ Б.Болормаа 882 оноогоор чансааны эхэнд жагссан. Сонирхогчдын ангилалд өрсөлдсөн эрэгтэй тоглогчдоос Э.Соёлоо 146, эмэгтэйчүүдээс Г.Нандинцэцэг 206 оноогоор тэргүүлж байна.