Австри улсын Вена хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан латин формейшн бүжгийн ДАШТ-д Монгол Улсаас хоёр хамтлаг оролцсон. Гавьяат дасгалжуулагч О.Саранхүү, ОУХМ О.Оюунбат нарын удирдлагад өрсөлдсөн “Moon dance” хамтлагийнхан дээрх тэмцээнд “Latin roots” үзүүлбэрээрээ оролцож, хоёр дахь удаагаа хүрэл медалийн эзэн боллоо. ДАШТ-д 10 жилдээ “тоос өргөж” буй тэд финалын шатанд шалгаран, шилдэг хамтлагуудтай эн тэнцүү өрсөлдөж, зорилгоо биелүүлэв.
Тэд Хонконгод өнгөрсөн жил болсон тэмцээнд найман орны 12 шилдэг багтай өрсөлдөхдөө “Chess: It’s a game of minds-The next move” сэдэвт үзүүлбэрээ толилуулж, хүрэл цом хүртсэн билээ. Тус хамтлагийнхны туслах дасгалжуулагчаар Марк Бенжамин Фелбуш, хувцасны дизайнераар О.Гэрэлтуяа, хөгжмийн найруулга, бүжиг дэглэлтээр Тон Гретен ажиллажээ. Тэгвэл ДАШТ-д 12 дахь удаагаа ур чадвараа сорьсон “Star” хамтлагийнхан хагас шигшээд шалгарч, IV байр эзэлсэн байна.