Германы Иргэний хамгаалалт, онцгой байдлын алба тус улсын ард түмнийг урт хугацаагаар цахилгаан тасрахад бэлэн байхыг анхааруулжээ.
Тус газрын дэд ерөнхийлөгч Рене Фанк "Би иргэдэд хандаж байна: онц байдалд хэзэд бэлтгэлтэй байх хэрэгтэй, энэ нь тухайлбал удаан хугацаагаар цахилгаан эрчим хүч тасалдаж магадгүй юм." Гэж T-online цахим сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Түүний хэлснээр онц байдал бий болох магадлал бага боловч үргэлж боломжтой байдаг. Гадаадаас чухал дэд бүтцэд халдах тоо нэмэгдсээр байгааг албаны хүн тэмдэглэв.
"Бид өдөр бүр янз бүрийн гибрид (далд буюу хосолмол)дайралтуудтай тулгардаг <...> Бид зөвхөн цэрэг зэвсгийн хувьд төдийгүй төдийгүй иргэний, онц байдлын хамгаалалтад бэлэн байх ёстой" гэж Фанк нэмж хэлжээ.
Герман өрх бүр гурван өдрийн турш өөрсдийгөө бүхийл талаар хангаж чадахаар бэлтгэх ёстой гэнэ.
Түүний хэлснээр тус улсын оршин суугчид бие даасан гэрлийн эх үүсвэр (зайгаар ажилладаг чийдэн, лаа, шүдэнз), нэг хүнд өдөрт 1.5 литр ундны ус, бэлэн хүнс, хоол хүнс, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд авах ёстой. Мөн зайгаар ажилладаг радио бэлдэж, бэлэн мөнгөтэй байх ёстой аж.