Монголын тэшүүрийн шигшээ баг, шорт трейкийн тамирчид дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Италийн Турин хотод ирэх нэгдүгээр сард зохион байгуулах дэлхийн универсиад 31 дэх, БНХАУ-ын Харбинд хоёрдугаар сард болох Азийн өвлийн спортын IX наадам, 2026 онд Италийн Милан-Кортина хотод эхлэх өвлийн олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж буй. Тэднийг эдгээр тэмцээнд оролцсоны дараахан ахмад тамирчид АНУ-д хоёрдугаар сарын 22-23 болох гүйлтийн тэшүүрийн мастеруудын ойрын зайн ДАШТ-д хурд сорихоор Висконсин мужийн Милвауки хотыг зорино.
Манайхан тэндээс Норвег улс руу хөлгийн жолоо залж, Ставангер хотод гуравдугаар сарын 7-9 хүртэл үргэлжлэх тэшүүрийн олон төрөлтийн ДАШТ-д, мөн 21-23-нд Канадын Квебек мужийн Драммондвилл хотод болох шорт трекийн ДАШТ-д өрсөлдөх нь. Манай ахмад тэшүүрчид өмнө нь дэлхийн мастеруудын өвлийн II, III, IV дэх удаагийн олимпод оролцохдоо зургаан алт, есөн мөнгө, 16 хүрэл, нийт 31 медаль эх орондоо авчирсан юм.