Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулсан спорт өрөлтийн Азийн АШТ-д 11 орны 487 тамирчин ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөв. Тус тэмцээнд Монголын тамирчдаас нэг алт, зургаан мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн.
Тэднээс зургаан насныхны ангилалд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын I цэцэрлэгийн Ц.Ерөөл ганцаарчилсан төрөлд тэргүүлж, Азийн аваргаар шалгарлаа. Түүнчлэн 3-6-3 төрөлд оролцож, өмнөд хөршийн тамирчинд хожигдож мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл багийн халз цикл төрөлд алтан медалийн төлөө мөн БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөж, 2:0-ээр буулган авч хүрэл медалийн эзэн болсон юм.
Дэлхийн оюуны спортын холбооноос Туркийн Истанбул хотод зохион байгуулсан 33 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-д 21 орны чансаа өндөр 101 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ. Дээрх тэмцээнд олон улсын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан, Б.Баасандорж нарын удирдлагад оролцсон Монголын шигшээ багийнхан аваргын 11 цом, тус бүр 27 алт, мөнгө, 26 хүрэл медаль (нийт 80 медаль) хүртэж багаараа ялалт байгуулснаар дэлхийн зургаан удаагийн аваргаар тодорсон байна. Манай тамирчид хоёр төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна шигшээ багийнхнаас гурван тамирчин ОУИМ, зургаан оролцогч олон улсын мастер цол хүртлээ.