Австралид эмнэлгийн лабораториас үхлийн өндөр аюултай вирус агуулсан олон зуун хуруу шил алга болжээ. Энэ тухай Newsweek сэтгүүл мэдээлэв.
Энэ хэрэг явдал Квинсланд мужийн Нийгмийн эрүүл мэндийн лабораторид биоаюулгүй байдлын протоколыг ноцтой зөрчсөний улмаас гарчээ.
Нийт 325 хуруу шил яасан нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд үүний дотор бараг 100%-ийн нас баралтын аюултай, одоогоор эмчилгээгүй гэгддэг лиссавирусын эмгэг төрөгч агуулсан 223 шил нь мориноос хүнд халдварладаг, 57%-д нь үхэлд хүргэдэг Хендра вирусын 100 шил, мөн 38%-д нь үхэлд хүргэдэг хархнаас гаралтай хантавирусын хоёр шил алга болжээ.
Квинсландын Эрүүл мэндийн сайд Тим Николсын хэлснээр, энэ хариуцлагагүй явдал 2021 онд болсон ч алдагдлыг 2023 оны наймдугаар сард л илрүүлсэн байна.
Гэхдээ дээж хулгайлагдаагүй байх магадлалтай гэдгийг салбарын сайд онцоллоо. Алдагдах хамгийн магадлалтай шалтгаан нь тэдгээрийг хадгалж байсан хөлдөөгч эвдэрсэн явдал гэнэ.
Австралийн эмч Жон Жеррард ч энэ явдал хүн амд аюул учруулахгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр вирусын дээж лабораторийн хөлдөөгчид хурдан задарч, халдваргүй болдог. Лабораторийн практикт вирустай хуруу шилийг ерөнхий хогийн савтай хаядаггүй тул тэдгээр вирусийг хаягаагүй нь лавтай гэж тэрбээрүзэж байна. Үүнээс гадна Квинсландад сүүлийн таван жилд дээр дурдсан гурван вирусын аль нэгээр нь халдвар авсан тохиолдол нэг ч гараагүй гэдгийг Жеррард сануулав.