Сирийн босогчид тус улсын ерөнхийлөгч асан Башир аль-Асадын үеэл Сулейман Асадыг цаазалжээ. Энэ тухай Alkhali24 сонин мэдээлэв .
Тус хэвлэлд бичсэнээр, босогчид Латакийг эзэлсний дараахан Сулейман Асадыг хөнөөсөн тухай мэдээлэл гарчээ. Тэрбээр Үндэсний батлан хамгаалах хүчнийг удирдаж байсан бөгөөд сөрөг хүчнийхний хэлмэгдүүлэлтэд оролцсон явдал, мөн Башар Асадын гэр бүлийн гишүүн гэдгээр нь түүнийг цаазаар авах гол шалтгаан болжээ.
Цаазаар авах ялыг хотын талбай дээр биш, харин түүний хоригдож байсан шоронд гүйцэтгэсэн гэж хэвлэлд онцолсон байна. Үүний дараа экс ерөнхийлөгчийн дэмжигчдийг айлган сүрдүүлэхийн тулд Сулейман Асадын цогцсыг олон нийтэд үзүүлэн, талбай дээр байрлуулжээ.
Сулейман Асад 2015 онд Сирийн Агаарын цэргийн хүчний хурандааг гэр бүлийнхээ нүдэн дээр буудаж хөнөөсөн хэргээр ял сонсон шоронд хоригдож байжээ.
Сулейман Асадын унаж явсан улсын дугааргүй хар өнгийн Хаммер маркийн автомашиныг нэгэн офицер гүйцэж түрүүлсэнд ерөнхийлөгчийн үеэр уурлан ийнхүү хэрэг өдүүлжээ.
Түүний үйлдэлд эгдүүцсэн Латакийн оршин суугчид гудамжинд гаран жагсаал хийхэд, Башар аль-Асад талийгаач хурандаагийн бэлэвсэн эхнэрт гэмт хэрэгтнийг шийтгэнэ гэж биечлэн амласнаар Сулейманыг шоронд хорисон аж.
Үүнээс гадна Латаки мужид зэвсэгт босогчид Башир Асадын эцэг Хафез аль-Ассадын бунханг шатаж буй фото зураг цахимаар цацагдаж эхэлсэн байна.
Хафез аль-Асадын бунхан түүний төрсөн нутаг Латаки мужийн төрсөн нутаг Кардаха хотод байдаг аж.