Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Оюутны универсиад наадам дөрөвдүгээр сард эхэлнэ

Оюутны спортын универсиад VI наадам ирэх дөрөвдүгээр сарын 15-26-нд Улаанбаатар хотод болно. Уг наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургууль, спортын холбоод хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Наадам хоёр үе шаттай. Монголын их, дээд сургууль, коллеж, салбар сургуулийн дунд нэгдсэн зааврын дагуу волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг зуны спортын 10 төрлийн тэмцээнийг энэ сарын 20-ноос эхлэн явуулах аж. Анхан шатны эл тэмцээнээс шалгарсан баг, тамирчдын дунд шигшээ наадмыг дөрөвдүгээр сард нэгдсэн журмаар зохион байгуулах юм байна
2024-02-15

Бөхчүүд Говь-Алтай аймагт сэргэлтийн бэлтгэл хийж байна

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид сэргэлтийн бэлтгэл хийхээр Говь-Алтай аймгийг зорьжээ. Тэгвэл эмэгтэйчүүд Улаанбаатарт бэлтгэлээ базааж эхэлсэн. Шигшээ багийнхан ирэх дөрөвдүгээр сарын 11-16-нд Киргизийн Бишкек хотод насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д хүч сорино. Тус тэмцээний дараа 19-21-нд “Парис-2024” олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх юм
2024-02-15

Эмэгтэйчүүдийн лигийг шинэ системээр зохион байгуулахаар болжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны 2023-2024 оны футзалын улирал үргэлжилж байна. Улирлын ээлжит тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг-2024” удахгүй эхлэх нь. Энэ удаагийн лигийг шинэчилсэн системээр зохион байгуулах аж. Тэмцээнд найман клубийн 214 тоглогч оролцохоор бүртгүүлсэн. Лигийн тэмцээн нэг тойргийн систем буюу 28 тоглолт зохион байгуулсны дараа хүснэгтэд эзэлсэн байрлалаар эрэмбэлэгдэн, хасагдах шатны тоглолт өрнүүлэх юм. Хасагдах шатны тоглолтод эзэн, зочин гэсэн хувилбараар цааш шалгарах багийг тодруулна
2024-02-15

Б.Бат-Энэрэл, Ж.Анударь нар аваргаар шалгарав

Итали улсын Фоллоника хотод зохион байгуулсан, олон улсын өсвөр үеийнхний “Cadet European cup-2024” тэмцээнд Монголын жүдочид олон улсын шүүгч T.Энхцэцэгийн удирдлагад улсаа төлөөлж оролцлоо. Тэднээс тэмцээний эхний өдөр “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн бөх Б.Бат-Энэрэл медалийн салхи хагалж, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аварга боллоо
2024-02-15

Монголын триатлончид дэлхийн чансаанд багтлаа

Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг зарлалаа. Өмнөд хөршийн Харбинд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний V байрт шалгарсан, зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлагч Н.Алтаншагай (219.63 оноо) чансааны 11-т эрэмбэлэгдсэн байна. Мөн “Рөүд Монголиа” клубийн тамирчин Л.Баярцэнгэл дээрх тэмцээнд VI байр (203.16 оноо) эзэлсэн амжилтаар чансааны 12-т бичигдэв. Манай триатлончид дээрх тэмцээний элит ангилалд Итали, ХБНГУ, БНХАУ-ын шилдэг тамирчидтай гүйлт, дугуй, гүйлтийн цанын төрлөөр өрсөлдсөн билээ
2024-02-15

Биатлончид Эстонийг зорих нь

Биатлоны үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд төлөвлөсний дагуу Беларусийн Гавьяат дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга Александр Попов болон ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлагад бэлтгэл базааж, гадаадын тэмцээнд оролцож байгаа. Тэд удахгүй Эстони улсын Отепя хотыг зорьж, энэ сарын 23-наас ирэх сарын 2-нд зохион байгуулах залуучуудын ДАШТ-д өрсөлдөнө. 
2024-02-15

Эйфелийн цамхагийг дүрсэлсэн олимпын медалийг танилцууллаа

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII Олимпын наадам ирэх долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо болно. “Парис 2024” Олимпын шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцууллаа.
2024-02-15

Туйванчид мөнгө, хүрэл медальтай ирэв

Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон, хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах, “Парис-2024” зуны олимпын эрхийн оноо олгох тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Дэнсмаа нарын удирдлагад 14 тамирчин өрсөлдсөн. Монголын туйванчдаас шагналын салхи хагалж, эмэгтэйчүүдийн64 кг-ын жинд Г.Ануужин дэд байрт шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ
2024-02-14

Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчилжээ

Усанд Сэлэлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний 2 дахь өдөр
2024-02-13

Хүндийн өргөлтийн азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медальтай ирлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
2024-02-13

Энхийг сахиулагчид туухай өргөлтийн тэмцээнд амжилт гаргалаа

Эрэгтэйчүүдээс дэд ахлагч Б.Өнөржаргал 75 кг-д түлхэлттэй өргөлтөөр хүрэл, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Л.Өнөрсайхан 85 кг-д огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр гурван мөнгөн медаль гардав. Дээрх тэмцээний цэрэгжлийн гимнастикийн модон моринд малгай давхарлан өрж харайх төрөлд спорт сонирхогчдын бахархлыг төрүүлсэн нэгэн сонирхолтой үйл явдал боллоо. Модон моринд 14 малгай тавьж харайсан нь өмнө нь бүртгэгдээгүй тохиолдол болж. ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ерөнхий цэргийн командын IV дамжааны сонсогч Э.Энхтүшиг эл түүхэн амжилтын эзэн болов. 1990-ээд оны сүүлчээр хурандаа Б.Дамдинсүрэн 13 малгай дээгүүр анх харайж байжээ.
2024-02-11

Оюутны "Универсиад" VI наадам хоёр сарын дараа эхэлнэ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын хорооны даргын (ЗГТА-БТСУХ) 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монголын оюутны спортын Универсиад VI наадам 2024 оны дөрөьдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдахаар боллоо.
2024-02-10

Сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Модон луу жилийн сар шинийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
2024-02-09

Гурвын даваанд цол дуудна

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 9-ний 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
2024-02-09

Биатлонч Э.Энхсайхан Европын аварга боллоо

Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ.
2024-02-09

Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцох өсвөрийнхний шигшээ багийн тамирчдаа хүлээн авч уулзав

Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали Улсын Фоллоника хотод болох Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Дэлхийн чансааны оноо олгох Европ тивийн нээлттэй тэмцээнд оролцох жүдо бөхийн Олон улсын шүүгч Т.Энхцэцэгээр ахлуулсан өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзан тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа тамирчдадаа амжилт хүсэв. Энэхүү тэмцээний дараа монголын тамирчид үргэлжлүүлэн Испани Улсын Малага хотод болох дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцох юм.
2024-02-09

ТАНИЛЦ: Сар шинийн бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн бөхчүүд

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглохоор 295 бөх бүртгүүлжээ. 
2024-02-09

Тив, дэлхийн дэвжээнд зодоглох бөхчүүдийн нэрийг тодруулав

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар Б.Баяраа (Гавьяат дасгалжуулагч), ОУХМБ.Батзориг, Л.Энхбаяр нар томилогджээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Гавьяат тамирчин Т.Тулга, ОУХМЦ.Цогбадрах нар багтлаа. 74 кг-д О.Сүлдхүү, Б.Батбаяр, 79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн, 97 кг-д Г.Ганхуяг, Ө.Батзул, 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл, ОУХМБ.Одгэрэл нар хүч сорих юм. 
2024-02-09