Тайланд улсад зохион байгуулж буй пара туялзуур сэлмийн “Парис-2024” зуны паралимпийн эрхийн оноо олгох Азийн АШТ-д дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлагад Монголоос эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөн. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон шийдвэрлэх тулаанд Хонконгийн тамирчныг 13:10-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Түүний амжилт Монголын пара туялзуур сэлмийн спорт түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн тивийн анхны медаль юм. Эл спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпийн наадамд улсаа төлөөлөн оролцож байв.