Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Япон Улсад өнөөдөр эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх эл тэмцээний В хэсэгт Монголын эрэгтэйчүүдийн баг Япон, Египет, Францын шигшээтэй өрсөлдөнө. Улсаа төлөөлж Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар тоглох юм. Энэ удаа зөвхөн түрүүлсэн багийнхан Францад хөл тавих эрх гардах аж. Тус тоглолтын дараа Унгар улсад олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнийг энэ сарын 15-17-нд зохион байгуулах юм. Үүнд Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.