Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ. Тэгвэл Истанбул хотод болох тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийг сонгон шалгаруулах юм.