Манай баг тамирчид тавдугаар сарын 8-ны өдрөөс Тайландын Бангкок хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, энэ сарын 23-ны өдөр эхлэх Олимпын эрхийн төлөөх тэмцээндээ оролцох аж. Уг тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.
Монголын ширэн бээлийтнүүдээс О.Есүгэн “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Парис 2024” Олимпын эрхээ хүртээд байгаа билээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Хандгайт дахь спорт цогцолборт “Парис 2024” Олимпын өмнөх бэлтгэлээ хангаж буй боксын баг тамирчидтай уулзлаа. Уулзалтын үеэр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.