Биндэр, Хулст нуур, Улз голын усны түвшин нэмэгджээ
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Хулст нуурыг Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид нутгийн иргэдтэй хамтран хашиж, хамгаалснаар сүүлийн гурван жилд усны түвшин нь эрс дээшилж, олон зүйлийн нүүдлийн шувуу өндөглөн зусдаг газар болжээ. Мөн тус аймгийн Бат ширээт сумын иргэд Биндэр нуурыг хүн, малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаалснаар зэгс, шагшуурга нь сэргэн ургаж, усны түвшин нь нэмэгдсэн байна. Ойр орчмынх нь газрыг хамгаалснаар эл нуурт 2020-2023 онд жил бүр хоёр хос цэн тогоруу үүрлэж, бүл нэмснийг мэргэжилтнүүд хэлэв
2024-02-05
МИАТ-т 15 жил монополчилсон “Нүхт тур” ХХК-ийнхан зууралдсаар буйн учир юу вэ
Засгийн газраас тавьсан Монголд зочлох жил буюу “Go Mongolia” зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд гадаадын зочидтой нүүр тулах байгууллага бол үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК. Төр засгаас тавьж буй зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус компанийнхан тийзийнхээ үнийг хямдруулж, гадаадаас агаарын шинэ хөлөг авах, үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй хоол, хүнсээр үйлчлэх зэргээр үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Гэвч төрийн өмчит тус компанид олон жил “бугшсан” шимэгчлэгчид элдэв саад тотгор учруулсаар иржээ. Үүний хамгийн тод жишээ нь “Нүхт тур” гэх нэртэй, агаарын хөлгийн зорчигчдод олгодог хоолыг нийлүүлж байсан аж ахуйн нэгжийнхний явуулга, хатгаасаар өрнөж байгаа үйл явдлууд гэхэд хилсдэхгүй. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе
2024-02-05
Хавдрын өвчлөл 96 хувиар нэмэгдэхэд бид бэлэн үү
Дөнгөж 30 настай, залуухан, сайхан бүсгүй хорт хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан тухайгаа цахим орчинд хуваалцсан нь олон нийтэд нэгийг бодогдуулсан нь саяхан. Тэрбээр “Хүн эхлээд өөрийгөө л хайрлаарай, жаахан бааштай байхад гэмгүй юм байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа заавал хамрагдаарай” хэмээн чин сэтгэлээсээ захиж, анхааруулж хэлснийг энд дахин сануулахад илүүдэхгүй биз. “Тэрсхэн хоёр охиноо орхиод би яаж явах билээ, ядаж нэг жилийн өмнө мэдсэн бол ингэж хожуу шатандаа орохгүй ч байсан юм бил үү” хэмээн харамсал тээсэн түүний яриа олон хүнд ухаарал өгсөн болов уу.
2024-02-05
21 аймгийн 250 сумд өвөлжилт хүндэрчээ
Улсын хэмжээнд 21 аймгийн 250 сумд зуд болж, өвөлжилт хүндэрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Зудад өртсөн сумын тоо өнгөрсөн сард 160 гаруй байснаа ийнхүү нэмэгдээд буй юм. Тэр дундаа 14 аймгийн 47 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэжээ. Цас нягтран хатуурч, эсвэл дутуу хайлан, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болохыг ийнхүү тодорхойлдог аж. Үүний улмаас малын хөлийн арьс зулгарч, өвөлжөө, бууц хөлдөх зэрэг асуудал тулгардаг гэнэ. Ялангуяа Сүхбаатарт өвөлжилт хамгийн хүнд бөгөөд13 сум буюу аймгийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ шилэн зудад өртөөд буй юм байна. Бусад аймаг, сумд цагаан зуд нүүрлэж, цас их орсны улмаас өвөлжилт хүндэрчээ.
2024-02-05
Газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн дөнгөтэй “Шинэ Хархорум”
Үүнтэй холбоотой тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын дундуур хэлэлцэн баталсан бөгөөд нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж, газрыг нь шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг шийдэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үндсэндээ Орхоны хөндийд хот байгуулах газраа сонгож, баталгаажуулаад буй гэсэн үг. Харин одоо энэ хэсэг дэх газар ашиглалтын давхцлыг арилгах, чөлөөлөх хамгийн адармаатай, чирэгдэлтэй ажил эхэлж байна.
2024-02-05