Улсын хэмжээнд 21 аймгийн 250 сумд зуд болж, өвөлжилт хүндэрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Зудад өртсөн сумын тоо өнгөрсөн сард 160 гаруй байснаа ийнхүү нэмэгдээд буй юм. Тэр дундаа 14 аймгийн 47 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэжээ. Цас нягтран хатуурч, эсвэл дутуу хайлан, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болохыг ийнхүү тодорхойлдог аж. Үүний улмаас малын хөлийн арьс зулгарч, өвөлжөө, бууц хөлдөх зэрэг асуудал тулгардаг гэнэ. Ялангуяа Сүхбаатарт өвөлжилт хамгийн хүнд бөгөөд13 сум буюу аймгийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ шилэн зудад өртөөд буй юм байна. Бусад аймаг, сумд цагаан зуд нүүрлэж, цас их орсны улмаас өвөлжилт хүндэрчээ.
Бэлтгэсэн: М.Оч