Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас иргэн “Г” нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “Г” нарын хоёр иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Ховд аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.