Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хаваржилт нэн хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай танилцлаа

Орон нутгийн нөхцөл байдалтай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах, хүмүүлэнгийн тусламж хүргэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2024-02-29

Малчдад ноос, ноолуур, 182.7 сая төгрөгийн хандив өгөв

Хандивлагч аж ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу тусламжийг зудад хамгийн ихээр өртөөд байгаа зүүн аймаг, сумдын малчин өрхүүдэд хуваарилан өгөхөөр болов.
2024-02-29

Х.Нямбаатар: Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлнэ

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм.
2024-02-29

"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил-алба хаагчийн оролцоо" хэлэлцүүлэг боллоо

Зөвлөгөөн нь 4 хэсгээс бүрдэх ба “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил, алба хаагчийн оролцоо”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо”, “Бэрхшээл ба боломж
2024-02-29

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 22 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэв

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх 3 төрлийн ялуудаас торгох ялыг сонгож оногдуулав.
2024-02-29

Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна

НИТХ дахь МАН-ын бүлгээс явган хүний зам, талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр, АН-ын бүлгээс 20 тэрбум төгрөгөөр, ХҮН-ын бүлгээс 30.4 тэрбум төгрөгөөр бууруулж батлуулахаар санал дэвшүүлсэн. Намын бүлгүүд болон хороодын саналыг хэлэлцэж, явган зам талбайн тохижилтын ажилд тусгасан 45.6 тэрбум төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр бууруулан, уг ажилд 35.6 тэрбум төгрөг төсөвлөхөөр тогтоолын төслийг баталлаа.
2024-02-29

Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.
2024-02-29

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг дахин үйлдүүлэхгүйн тулд Мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригт хүргүүлсэн Мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцав.    
2024-02-29

Б.Ууганбаатар: 10 хэрэг тутмын нэг нь цахим залилан байна

Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатараас тодрууллаа.
2024-02-29

Малчдад тусламж хүргэхэд зориулж 105 автомашин худалдан авна

Мөн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүгээр туулах чадвар сайтай, гурван төрлийн 105 автомашиныг шууд худалдан авах юм байна. Тодруулбал, “Форд ренжер” пикап болон “УАЗ-Фургон” загварын автомашин тус бүр 30, бусад нь “Сүзүки жимни” (таван хаалгатай) байх аж. Автомашинтай болох хүсэлтийг 164 сумаас ирүүлжээ. 
2024-02-29

З.Энхболд нарын гэм бурууг шүүх хурал дахин хойшиллоо

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал
2024-02-29

Төрийн ордны гадаа суулт зарлаад 220 хонож буй Б.Энхцэцэгт хууль зүйн туслалцаа үзүүлнэ

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд иргэн Б.Энхцэцэг Төрийн ордны баруун хаалганы дэргэд суулт зарлаад 220 гаруй хоног өнгөрч байна.
2024-02-29

Б.Энхболд: Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орсон

ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
2024-02-29

Цаг агаарын хүндрэлийн улмаас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн эрчимжжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант сумд халиун буга малчин өрхийн ойролцоо ирсэн, хашаа, хотонд нь орж, хураасан өвс, тэжээлээс нь идсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Завханы хойд нутгаар өвөлжилт хүндэрснээс Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Тосонцэнгэл, Сонгино зэрэг сумын нутагт бугын шилжилт хөдөлгөөн идэвхэжсэн байна
2024-02-29

Улаанбаатар хот метро барьж байгуулах олон улсын тендерийг албан ёсоор зарлалаа

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга Э.Бат-Амгалан метро барьж байгуулах тендер зарлагдсаныг албан ёсоор мэдээлэв. Тэрбээр энэ талаараа "Улс төрийн хүрээнд сүүлийн 20 жил массын тээвэр - Метрог улс төржүүлж, сонгуульд санал авах хэрэгсэл болгосоор Улаанбаатар хот тэг зогсолт хийх хэмжээнд хүрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл метро яриад эхлэхээр үлгэрийн юм шиг санагддаг байсан цаг ард хоцорч, өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот метро барьж байгуулах олон улсын тендерийг албан ёсоор зарлалаа" гэв.
2024-02-29

Худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлэх туршилтыг эхлүүлэх нь

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдээллийн технологийн инженерүүд худалдан авах ажиллагааны үнэлгээнд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Системийн анхны туршилтын хувилбарыг маргаашаас ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус байгууллага өнгөрсөн онд худалдан авалтын 1569 тендер зарлан, тэдгээрийн үнэлгээний хороонд 300 орчим хүн ажилласан бол давхацсан тоогоор 4760 компани шалгаруулалтад оролцсон байна. Нэг компанийн тендерийн материал 100-200 хуудастай байдаг аж. Нэг үнэлгээний хороо дунджаар таван компанийн тендерийн материалтай танилцдаг гэж үзвэл 500-1000 хуудас бичиг баримтыг уншиж, ангилах, иж бүрдлийг нь шалгах, үнэлэх шаардлагатай болдог гэнэ
2024-02-29

НҮБ-ын Статистикийн комиссын 55 дугаар чуулганд оролцож байна

НҮБ-ын Статистикийн комиссын 55 дугаар чуулган энэ сарын 27-оос гуравдугаар сарын 1 хүртэл АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж байна.
2024-02-29

“Ахлагч нарын зөвлөгөөн-2024” эхэллээ

“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай “Ахлагч нарын зөвлөгөөн-2024” эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.02.29/ зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэллээ.
2024-02-29