Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын гэм буруутай, эсэхийг энэ сарын 29-ны 09.00 цагт хэлэлцэхээр товлосон юм. Гэвч З.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай хурал хойшлуулж өгнө үү гэх хүсэлт үрүүлсэн аж. Улмаар 2024 оны гуравдугаар сарын 7-ны 13.30 цаг хүртэл хойшиллоо. Өмнөх хурал нэр бүхий гэрч нарын оролцуулах гэх шалтгаанаар хойшилсон.