Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгуудын зудын нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах, малчдад илгээсэн олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн багийн тусламжийн барааг хүргэх зорилгоор УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комиссын болоод Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, хаваржилт нэн хүндэрсэн зарим сумдын малчин өрхөөр орж, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангаас малчин, айл өрхүүдэд илгээсэн эмэгтэйчүүдийн болон ахуйн хэрэглээний тусламжийн багцыг гардуулсан юм.