Төрийн нууцыг үрэгдүүлсэн албан тушаалтанд торгох ял оноолоо
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газар, ХЗДХЯ, УБЕГ зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад ажиллаж байгаад эдүгээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хаших болсон түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгасан.
2024-03-13
Нутгийн баруун хагаст үүлшинэ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-03-13
Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөжээ.
2024-03-12
"Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой"
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
2024-03-12
Дэлхий даяар 80 сая хүн глауком өвчний улмаас хараагүй болжээ
Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг сохор болгох өндөр эрсдэлтэй өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий.
2024-03-12
291 сум хог хаягдал шатаах зуухгүй байна
Улсын хэмжээнд 137 сум хог хаягдал тархахаас хамгаалах хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтайг харуулна.
2024-03-12
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган эхэллээ
Нью-Йорк хотноо гуравдугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы (CSW68) хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт үйл ажиллагааг чуулганы эхний өдөр зохион байгууллаа.
2024-03-12
189 283 малчин өрх зудад өртжээ
Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12