Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар (ЖДҮ)-аас 2024 онд Монгол Улсаас хилийн чанадад зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал,
- Австрали улсад долоодугаар сарын 1-10-нд “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа,
- Канадын Торонто болон АНУ-ын Нью-Йорк хотод есдүгээр сарын 26 болон аравдугаар сарын 5-нд Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын өдрүүд буюу “Mongolian Day-2024”,
- Мөн 9-10 дугаар сард Европын улсуудад “Монголын худалдааны өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа,
- Арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын үзэсгэлэн яармагт оролцох,
- БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдааг ирэх намар, аравдугаар сард дахин зохион байгуулах гэж буй талаар мэдээллээ.
Мөн Япон улсад болдог хаврын баяр, Осака хотод болох намрын баярт Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг оролцуулахаар төлөвлөжээ.