Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ойска Монгол” ТББ-тай “Мод тарих, загаар ойжуулж нөхөн сэргээх, орон нутаг, залуучуудыг хөгжүүлэх” чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Япон улсын Засгийн газар хамтран оролцохоо илэрхийлэн, “Ойска Монгол” ТББ-аар дамжуулан Өмнөговь аймагт заг тарьж, хамтран ажиллахаар боллоо.