Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг гуравдугаар сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулна.
Анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санаачилгын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхээс гадна эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн асуудлыг хэлэлцэх юм. Мөн нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлно. Улмаар төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.