Нийслэлийн хотын түгжрэл ажил тарах үед Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжид тэг зогсолт хийхэд хүрсэн. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ургал чиглэлийг өөрчилж, түгжрэл ихтэй зорчих хэсгийн эгнээний тоог нэмэгдүүлжээ.
Тодруулбал, Төв шуудангаас Тэмээтэй хөшөө, Шангрилагийн уулзвараас И-март хүртэлх урагшаа чиглэлд оройны 17:00-20:00 цагийн хооронд зорчих хэсгийн эгнээний тоог нэмэгдүүлж, гурав болгох ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, түгжрэл үүссэн чиглэлд эсрэг урсгалын нэг эгнээг ашиглан, зорчих зохион байгуулалтыг хийжээ. Мөн дээрх чиглэлд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд ийм зохицуулалт хийнэ.
Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл хойд чиглэлд зорчих эгнээг 3 болгож байна. Харин урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.