Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

11 сумын 62 649 га талбай галд өртжээ

Жил бүрийн 3-6, 9-11 дүгээр сард ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр гэж үздэг бөгөөд энэ үед цаг агаар тогтуун биш, салхи, шуургатай байдаг. Он гарснаас хойш улсын хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ аймгийн 11 сумд 16 удаа ой, хээрийн түймэр гарч, 62 649 га талбай галд өртсөн байна. Сүхбаатар аймагт гэхэд тав хоногийн хугацаанд таван удаа түймэр гарчээ
2024-04-10

Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийв

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засварт орсон бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллыг бүрэн шинэчилжээ.
2024-04-10

Сэлбэ голын урсцыг сайжруулах ямар ч ажил хийсэнгүй гэв

Сэлбэ гол үерлэж, их хэмжээний хохирол учруулсаар байхад албаныхан дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар “Сэлбэ 200” сууц өмчлөгчдийн холбооныхон өчигдөр мэдээлэв. “Сэлбэ гол үерлэхэд СӨХ-ныхон чадлынхаа хэрээр арга хэмжээ авч байгаа. Үерээс үүдэлтэйгээр дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Үүнд дулааны шугам сүлжээ, орон сууцын хана, таазад гарсан эвдрэл гэмтэл хамаарна. Сэлбэ гол үерлэснээс ойр орчимд нь байрлах орон сууцад хохирол учирч байгаа тул арга хэмжээ авахыг албаныхнаас хүсэхэд юу ч хийгээгүй. Далан барина гэж олон жил ярилаа
2024-04-10

Сэлэнгийн цагдаагийн ажилтнуудын холбогдсон хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүллээ байна

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэг сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртсөн юм. Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н-гийн хүү тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн. Уг хэргийг мөрдөн шалгах явцын талаар УЕПГ-ын албаны хүнээс тодруулахад “ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхнээс гаргасан саналын дагуу УЕПГ-аас уг хэргийг хянаад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст харьяалал тогтоон шилжүүлсэн.
2024-04-10

Дорнод аймгийн Матад сумд ой хээрийн түймэр гарч 700 га газар шатжээ

Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км,
2024-04-10

Эмийн“мафи”-тай эмч нар холбогддогч хариуцлага тооцсон нь үгүй

Монгол хүний эрүүл амьдрах эрхийг хангахын тулд хүнсний аюулгүй байдал, тэр дундаа хоол мэт хэрэглэж буй эмийн чанарт анхаарахгүй бол болохгүй цаг үед бид амьдарч байна. Тиймдээ ч манай улсын эрүүл мэндийн салбарын эмчилгээнд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдлын нөхцөл байдлыг биеэрээ мэдэрсэн УИХ-ын зарим гишүүн үүнд анхаарлаа хандуулах болсон билээ. Гэвч Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ), Хүний эмийн салбар зөвлөлийнхөн ашиг сонирхлын зөрчилтэй, эм үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалсан үйлдэл гаргадаг болох нь АТГ-ынхны хийсэн шалгалтаар ил болсон.
2024-04-10

Арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын туршлагыг хуваалцлаа

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2024-04-10

Энэ онд зургаан хүнийг “Шувуу” ажиллагаагаар авчраад байна

Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ч хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх үүргээ өдөр тутам биелүүлсээр байна. Тухайлбал, эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхийн өмнө хилээр гарч зугтсан хэд хэдэн яллагдагчийг Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд шилжүүлэн аваад буй юм. Тус ажиллагаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагаас олон улсад эрэн сурвалжилж байсан 60 хүнийг хайхаа зогсоосон аж
2024-04-10

Барс худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн
2024-04-10

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж эхэллээ

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгууль ногдуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар
2024-04-10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх юм.
2024-04-10

Хотынхон Сэлбэ голоос Туул руу мөс зөөж, мөнгө угаасан уу

Энэхүү мөс зөөх ажилдаа нийт 2.3 тэрбум төгрөгийг төсвөөс
2024-04-10

Устөрөгчөөс эрчим хүч гаргаж авах ажил урагшгүй байна

Дэлхийн дулаарлыг өдөөгч гол бодис болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэгдмэл зорилгын төлөө хүч нэгтгэн зүтгэж буй улс орнууд нүүрс, нефтиэс татгалзаж, сэргээгдэх, ногоон эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд ийм их хүчин чармайлт гаргаж, амбицтай ажиллаж байна. Ялангуяа хүн ам олонтой, үүнийгээ дагасан хэрэглээ өндөр, байгалийн нөөц хязгаарлагдмал, экологид учруулах хор хохирол үлэмж их орнууд бусдаас илүү хичээл зүтгэл гаргаж байгааг Хятад, Японоос харж болно
2024-04-10

Бизнесийн маргаан шийдвэрлэхэд шүүхэд 2-6 жил зарцуулдаг байна

Аливаа улсын хөрөнгө оруулалт татах боломж, бизнес эрхлэх орчин хэр таатай вэ гэдэг үнэлгээг Дэлхийн банкнаас явуулдаг “Doing business” судалгааны 12 үзүүлэлтийн нэг болох тухайн улс бизнесийн маргааныг хэрхэн шуурхай, зардал багатай шийдвэрлэж байна гэдгээр хэмжиж байна. Гэтэл манай улсад маргаан шийдвэрлэхэд дунджаар шүүхэд 2-6 жил, арбитрт зургаан сар зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
2024-04-10

Малчид нүүрс төрөгчийн олон улсын сайн дурын зах зээлээс урамшуулал авах боломжтой

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” NAP төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг төрийн албан хаагч, иргэд, малчдад хийв.
2024-04-10

Мансуурсан үедээ иргэдийг хутгалсан эрд яллах дүгнэлт үйлдэв

Гудамжинд явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн есдүгээр сард цацагдсан. Уг хэргийг Б.Отгонтөгс гэх эр үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн нутгаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн XI хорооны нутаг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан доторх онгоцны зогсоолын орчимд иргэн Т.С, С.А нарыг хутгалсан юм
2024-04-10

Сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн ч дорвитой үр дүн гарахгүй байна

БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
2024-04-10

Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнийг шүүхэд шилжүүллээ

Баянгол дүүргийн XI хорооны нутаг дахь үерийн даланд 2005 оны арванхоёрдугаар сард Б гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь “гахай” гэж нэрлэгддэг цүнхэнд хийж орхисон хэрэг гарч байв. Түүнээс нэг жил орчмын дараа 2006 оны арваннэгдүгээр сард бас О гэдэг эмэгтэйг хүчирхийлэн, хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь жалганд хаясан байсан юм. Эдгээр хэргийг Г.Эрдэнэбат хэмээх, удаа дараа ял шийтгүүлж байсан, 53 настай эр үйлдсэнийг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гарган 18 жилийн дараа нөхөн илрүүлсэн талаар бид өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн
2024-04-10