Хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ голын эрэг давсан халиа тошин хайлж, шар усны үер болохоос уг хэсгийг аюулгүй болгох чиглэлийг хотын ерөнхий менежер Ц.Төрхүүд өгсөн байдаг. Нохой сүүлээ сүүл хонгорцгоо гэдэг шиг Ц.Төрхүү НЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж тус асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн.
НЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж гуравдугаар сарын 13-нд мэдээлэл хийхдээ “Сэлбэ, Толгойт голын үерийн хамгаалалтын сувагчлалыг нээсэн. Үерийн барилга байгууламжийн мөсний түвшин нэмэгдсэн найман байршилд хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6 хүртэл 350 ажилтан, 235 техник хэрэгсэлтэй ажиллаж, 11 091 удаагийн ачилтаар 221 820 тонн мөс зөөж, Туул гол руу буулгасан” хэмээсэн.
Гэвч одоогоор нэг ч жолооч ажлын хөлсөө аваагүй байна. Тэр ч бүү хэл жолооч нарт нэг удаагийн ирж, очсон төлбөрт 130-аас дээд тал нь 200 мянган төгрөг олгохоор тохирсон тухай мэдээлэл ирлээ. Хэрэв энэ үнэн бол дээр дурдагдаж буй мөнгөний зөрүү хаачив, хэний халаасанд оров.
М.Балдандоржоос жолооч нарын ажлын хөлсний талаар тодруулахад гүйцэтгэлийн тулгалт хийх, гэрээ хийх, нягтлан шалгах ажил хийж байна. Энэ долоо хоногт эхнээс мөнгө шилжүүлнэ гэв.