Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Матад суманд байрлаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртөж шатсан.