II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиножээ. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ.
2024-05-22
Хангай нуруунаас усжих голуудын түвшин 20-95 см ахиу байна
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна. Харин Урдтамир, Хойдтамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж.
2024-05-22
Тапан Мишра: Сайтар урьдчилан сэргийлсэн болохоор 15 сая биш 7.6 сая мал хорогдсон
Зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг НҮБ-ынхан гаргасан байна. Тодорхой хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор ийн санхүүжилт олгох юм. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ-700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан-350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан-500 мянган ам. доллар)-аар дамжуулан зохион байгуулна. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 12 050 хүн хүргэхээр тооцоолжээ.
2024-05-22
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн төгөл, цөөрөмтэй болно
Нийслэлийн иргэдэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд 2036 он хүртэл тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу жил бүрийн хавар, намар нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдээр тухайн бүсэд мод тариулах болсон. Тэгвэл “Тэрбум мод” сан уг цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га-д тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх нь.
2024-05-22
Түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулжээ
“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.
2024-05-22
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “И-Хүртээмж” системийг танилцуулав
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ШУТИС-ийн Комьютерийн ухааны салбарын “Хиймэл оюун ухаан” хөтөлбөрийн дэд профессор Д.Золзаяа, “Google” корпорацын бүс нутгийн сургалт, нөлөөлөл хариуцсан удирдагч Кимберли Холл тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”, Багшийн туслах AI системийг танилцуулав. “И-Хүртээмж” системийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломж бүрдүүлж буй аж.
2024-05-22
Цэцэрлэгийн 100 багш “Соёлын сургагч багш”-аар бэлтгэгдлээ
Хүүхдэд бага наснаас нь үндэсний үнэт зүйл, эх хэл бичиг, түүх, соёл, зан заншил, өв уламжлал, соёл, эх оронч үзэл, ёс суртахууны цогц чадамжийг төлөвшүүлэх нь ирээдүйн Монгол иргэний хөгжилд чухал билээ. Энэ хүрээнд БШУЯ-ны болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2024-2025 онд Сургуулийн өмнөх боловсролын түвшинд соёлын боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
Сургалтаас гадна сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, багшийг үе шаттайгаар сургах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон сургалт боллоо.
2024-05-22
УГТЭ-ийнхэн лаос эмч нарт туршлагаасаа хуваалцлаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн захирал, зөвлөх эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод ажиллаж, зүрх, судасны эмч нарт нь туршлагаасаа хуваалцжээ. Монгол Улсад зүрх, судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй. Гэхдээ эл өвчнөөс шалтгаалах нас баралт буурч байгаа аж. УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвийнхөн аймаг, дүүргийн эмч нарыг телемедицин (байгаа газраасаа эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй авах боломжтой цахим үйлчилгээ)-ээр нэгтгэж, тоног төхөөрөмжийг сайжруулж, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан нь нас баралт буурахад нөлөөлсөн гэж үзэж буй.
2024-05-22
Хуучин автобусыг "шинэ" хэмээн гаалийн бүрдүүлэлт хийж, нэвтрүүлжээ
Нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгийн үнэтэй ногоон автобусны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шинжээчдийн багийн дүгнэлтэд техникийн тодорхойлолт боловсруулж, батлуулахдаа бодлогын баримт бичгүүд, шаардлагатай эрх зүйн актуудыг дутуу судалсан гэж үзэх үндэслэлтэй байна гэдгийг тодотгов.
2024-05-22
Улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна
Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, салбар яамны хэрэгжүүлж буй бодлогын дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан. Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунт зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэд саадгүй нэвтэрч байна.
2024-05-22
Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барина
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Барих газар нь маргаантай байсныг шийдвэрлэн, 10 га талбайд жишиг эмнэлэг барихаар болж, зураг төслийг нь батлуулсан гэнэ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэдийгээр хотын төвд байрлалтай ч барилга нь зориулалтын биш, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангадаггүй, өрөө тасалгааны хүрэлцээ муу аж. Шинээр барих эмнэлэг нь 250 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх аж. Нийт 82.2 сая ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төв, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн зургаан төвийн барилгыг барих юм байна.
2024-05-22