Монголын банкны холбоны дэргэдэх “Тэрбум мод” сан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг, Улиастайн гүүрээс Хужирбулан явах замд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га талбайд мод, бут тарьж, цөөрөм байгуулахаар болжээ. Энэ ажлыг хэрэгжүүлснээр тухайн газарт мод тарьж, арчлан хамгаалж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдэд тулгамдаж байгаа усалгааны асуудлыг шийдэх боломжтой гэнэ. Нийслэлийн иргэдэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд 2036 он хүртэл тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу жил бүрийн хавар, намар нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдээр тухайн бүсэд мод тариулах болсон. Тэгвэл “Тэрбум мод” сан уг цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га-д тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх нь.