Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ДХИС-ийн дэд захирал нар доктор болов

Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаанаар тус сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Эрүүгийн процессыг хэрэгжүүлэх цагдаагийн албаны менежмент” сэдвээр хууль сахиулахуйн удирдлагын доктор, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар, Гавьяат хуульч Х.Буянтүмэн “Мөрдөгчийн бие даасан байх зарчим” сэдвээр гэмт явдал судлалын докторын зэрэг хамгаалжээ. 
2024-06-05

Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх замаар экосистемийг сайжруулна

Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Цэнхэр, Булган сум, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга суманд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр хэрэгжих “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээх, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслийн загварыг баталгаажуулах хэлэлцүүлэг Архангай аймагт боллоо.
2024-06-05

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хавдартай иргэдийг хохироож байна гэв

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 28 855 хүн хорт хавдартай хэмээн бүртгэгджээ. Тэдний эмчилгээнд өмнө дурдсан тогтоол саад учруулж байна гэв. Тухайлбал, өдрийн эмчилгээ хийлгэх хүмүүсээс орлогын түвшин багыг нь эмч сонгохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байгааг тэд дурдав. Мөн энэхүү заалт нь эмч нарыг авлига руу “түлхэж” байна гэлээ. 
2024-06-05

Цэцийн даргын эрхийг “хязгаарлажээ”

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо тохиолдлын арга ашиглахаар болсон байна. Өмнө нь эдгээрийг Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байв. Ингэснээр дээрх ажиллагаанд Цэцийн гишүүд эрх тэгш, тэнцвэртэй оролцох боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. 
2024-06-05

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд Eрөнхийлөгчөөс тусламж хүсэв

Төв аймгийн Баянчандмань сумын нийт 1200 өрхийн 200 гаруй нь "Баян" үндэсний үйлдвэрт хамаарч, дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг. Энэ сумын нэг гол аж ахуй нь "Баян" өндөгний үйлдвэр аж. Өчигдөр тус үйлдвэрийн найман объeктийн дөрөв нь галд шатсан байна.
2024-06-05

 Бор-Өндөр сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлж Дарханы нутагт тусгай зөвшөөрөл олгосон гэв үү

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын II багийн нутаг, Бор-Өндөр сумын төвөөс хойш 10 гаруй км зайд орших Адгийн хоёрдугаар биет гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр 2021 оны наймдугаар сард уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, худалдаа зуучлалын “Амейртроп” гэх компанитай гэрээ байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлуулан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар тооцсон аж. 
2024-06-05

“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8, 9-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм.
2024-06-05

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-05

БНХАУ-тай нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. 
2024-06-04

Д.Бат-Эрдэнэ: Сошиал хаягаараа дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд СЕХ-нд бүртгүүлэх ёсгүй

Зарим хуульч сошиал хаягаараа сонгуулиар дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхгүй бол торгоно гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
2024-06-04

Аялалын визтэй ирээд, ажил хийж байсан гадаадын иргэдийг илрүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явууллаа.
2024-06-04

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт түр саатуулах дээд хугацааг 6 цаг байхаар заасан атлаа мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт тус хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулжээ
2024-06-04

Үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгоно

Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүргийг Төрийн албаны зөвлөлөөс холбогдох байгууллагын ханд өгөв. Ингэхдээ үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгохоор болжээ. 
2024-06-04

Наршихаас сэргийлэхийг анхааруулав

Улаанбаатарт өнөөдөр 28-30 градуст хүрч халах тул наршихаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас зөвлөжээ. Харин баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Тэгвэл маргааш төвийн, нөгөөдөр хойд бүсийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний зөвлөснөөр наршихаас сэргийлэхийн тулд нүдний шил зүүж, малгай өмсөх нь зүйтэй аж. Мөн гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн бага насны хүүхдээ машин дотор үлдээхгүй байхыг сануулсан юм. 
2024-06-04

“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчдод мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөх нь

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн ур чадвар” тэмцээн есдүгээр сарын 10-15-нд Франц улсад болно. Тус тэмцээнд 65 орны үндэсний ялагч буюу 22 хүртэлх насны 1500 хүүхэд, залуус 59 мэргэжлээр өрсөлдөх юм. Манай улсаас мужаан, өрөг угсрагч, тогооч, гагнуур, цахилгаанчин, сантехникч, CNC токарийн төрөлд үндэсний ялагч болсон залуус дээрх тэмцээнд өрсөлдөхөөр өдгөө бэлтгэлээ базааж буй аж. Тэд бүгд МСҮТ-ийн суралцагчид аж. 
2024-06-04

Үндэсний номын сангийн салбар энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжинэ

Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ энэ сарын 1-нээс зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл салбар номын сан буюу саяхан ашиглалтад оруулсан байр нь энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжжээ. Ингэснээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагт нээлттэй байна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй. Зуны цагийн хуваарьт шилжих хүртлээ даваагаас баасан гарагт 09.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-17.00 цагт ажиллах нь. Зуны цагийн хуваарь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. 
2024-06-04

“Хүнсний аюулгүй байдал алдагдсанаар эдийн засагт хохирол учруулж байна”

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр энэ сарын 7-нд тохионо. Дэлхий нийтээр эл өдрийг 2019 онд анх удаа тэмдэглэсэн бөгөөд энэ жилийг “Хүнсний аюулгүй байдал- Болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриатай өнгөрүүлэх гэнэ. Аюулгүйн шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Энэ байдал Ази, Номхон далайн бүс нутагт бүр ч хүнд. Хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний аминд халтай эрсдэл үүсэж буй. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт жил бүр 225 мянга орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас баржээ. Харамсалтай нь, нас барсан хүмүүсийн 30 орчим хувь нь хүүхэд аж. 
2024-06-04

“Ид шидийн орон” шинжлэх ухааны тоглоомын талбайтай болжээ

Монголд анхдагч шинжлэх ухааны тоглоомын талбайг “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон “Ид шидийн орон” төвийн Улиастай дахь салбарт байгуулж, ашиглалтад орууллаа. Тус тоглоомын талбай болон шинжлэх ухааны танхимыг “Grand circle” кампанийн санхүүжилтээр хүүхдэд ээлтэй, биед сөрөг нөлөөгүй материалаартохижуулжээ. “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон тоглоомын талбай гэхээр гулсдаг, гүйдэг гэх хэвшмэл ойлголтыг халсан байна. Үүний оронд хүүхдүүд тоглоомоор дамжуулан суралцаж, аливаа зүйлсийг танин мэдэх боломжтой гэх уриалгыг олон нийтэд хүргэхээр зорьж буй гэнэ. 
2024-06-04